Хул/Монгол чичүүл
Хорио цээртэйМэрэгчНийтэд харагдана

Хул/Монгол чичүүл

Meriones unguiculatus

Хээрийн › Meriones unguiculatus › Muridae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Үр тариаг цухуйх үед нь буюу аарцан болцын үед ихээр хөнөөдөг. Тариалангийн талбайн зах, талбай орчмын бэлчээр, гуурсанд өвөлжөөд хавар тариалалтын дараа үр тариаг цухуйх үеэс талбайн захаар тарималтай хэсэгт орж эхлэх ба ихэвчлэн талбайн боловсруулалтаар булагдсан хуучин нүх үлийгээ сэргээж үлий нүх орчмын ургамлыг идэж ургамалгүй халцархаы газар үүсгэж аажмаар эзэмшил нутгаа тэлсээр байдаг. Үр тарианы аарцан болцын үед чичүүлийн өвлийн нөөц тэжээл бэлтгэлийн үе давхцдаг тул үр тариаг биеийн өндрийн хэмжээгээр тайрч унагаад түрүүг өдөр шөнөгүй нүхэндээ зөөж 3-12 кг хүртэл нөөцөлсөн байдаг. Түргэн хөдөлгөөнтэй, үлий нүх ухахдаа хүчирхэг тул орон байр, үр тариа, хүнсний агуулах савыг нүхэлж нэвтрээд их хэмжээний үр тариаг зөөж нөөцлөх, хүнсний зүйлийг бохирлох, цөлөрхөг хээр, хээрийн бүсийн нутагт бут, сөөг, сөөглөг, өвслөг ургамлыг идэж гэмтээхээс гадна тарьсан бут, модыг залуу үед нь мэрж гэмтээх байдлаар хөнөөл нь илэрдэг. Манай орны тариалангийн гол бүс нутгаар өргөн тархалттай таримал ургамлын болон бэлчээрийн ургамлын хөнөөлт мэрэгчдийн нэг юм. Хүн, мал амьтны зарим өвчин тээгч болдог.

Эрсдэл

ДундMODERATE
Бага
Дунд
Өндөр
Дунд
Тархалт
Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
СэлэнгэОрхонДархан-УулБулганТөвХөвсгөлХэнтийБаян-ӨлгийХовдУвсЗавханГовь-АлтайДорнодДорноговьДундговь

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг15 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Хул/Монгол чичүүл
Латин нэр
Meriones unguiculatus
Зүйл
Meriones unguiculatus
Ангилал зүй
Хээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Meriones unguiculatus
RNQP статус
Өмнө бүртгэгдсэн
Хорио цээрийн статус
Дотоод
Зохицуулалтын үндэслэл
ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны А-90 тушаалын хавсралт (ХХААХҮС-ын 2018 оны А-100 тушаалаар өөрчлөлт орсон), https://legalinfo.mn/mn/detail?lawId=206839. Заалт: Хоёр.4.2 — Meriones unguiculatus P., «Хул чичүүл».

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Үр тариаг цухуйх үед нь буюу аарцан болцын үед ихээр хөнөөдөг. Тариалангийн талбайн зах, талбай орчмын бэлчээр, гуурсанд өвөлжөөд хавар тариалалтын дараа үр тариаг цухуйх үеэс талбайн захаар тарималтай хэсэгт орж эхлэх ба ихэвчлэн талбайн боловсруулалтаар булагдсан хуучин нүх үлийгээ сэргээж үлий нүх орчмын ургамлыг идэж ургамалгүй халцархаы газар үүсгэж аажмаар эзэмшил нутгаа тэлсээр байдаг. Үр тарианы аарцан болцын үед чичүүлийн өвлийн нөөц тэжээл бэлтгэлийн үе давхцдаг тул үр тариаг биеийн өндрийн хэмжээгээр тайрч унагаад түрүүг өдөр шөнөгүй нүхэндээ зөөж 3-12 кг хүртэл нөөцөлсөн байдаг. Түргэн хөдөлгөөнтэй, үлий нүх ухахдаа хүчирхэг тул орон байр, үр тариа, хүнсний агуулах савыг нүхэлж нэвтрээд их хэмжээний үр тариаг зөөж нөөцлөх, хүнсний зүйлийг бохирлох, цөлөрхөг хээр, хээрийн бүсийн нутагт бут, сөөг, сөөглөг, өвслөг ургамлыг идэж гэмтээхээс гадна тарьсан бут, модыг залуу үед нь мэрж гэмтээх байдлаар хөнөөл нь илэрдэг. Манай орны тариалангийн гол бүс нутгаар өргөн тархалттай таримал ургамлын болон бэлчээрийн ургамлын хөнөөлт мэрэгчдийн нэг юм. Хүн, мал амьтны зарим өвчин тээгч болдог.
Морфологийн онцлог
Биеийн урт 11-14 см, хул шаргал зүстэй, хэвлий цайвар, сүүл урт, сүүлний үзүүр хэсгийн дээд талаар хар бараан үстэй. Хур бороо элбэгтэй жил тарималтай талбайн чийг нэмэгдэх үед талбай дахь нүх үлийгээ орхин талбайн захад гарч 8 сарын сүүлч 9 сарын эхээр дахин талбайд орж хуучин нүх үлийгээ эзэмшдэг.
Үе шатны онцлог
Muridae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Сэлэнгэ, Аймаг - Орхон, Аймаг - Дархан-Уул, Аймаг - Булган, Аймаг - Төв, Аймаг - Хөвсгөл, Аймаг - Хэнтий, Аймаг - Баян-Өлгий, Аймаг - Ховд, Аймаг - Увс, Аймаг - Завхан, Аймаг - Говь-Алтай, Аймаг - Дорнод, Аймаг - Дорноговь, Аймаг - Дундговь
Илэрсэн байршил
Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Баян-Өлгий, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд. Төв аймаг: Аргалант, Архуст, Баяндэлгэр, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, Эрдэнэсант сум (тархалт «1 балл»); Дархан-Уул: Хонгор сум («1 балл»). Бусад аймагт тариалангийн талбайн захаар тархсан, хөнөөл бага. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
Тархалтын динамик
Хул чичүүл монгол орны хээр, цөлөрхөг хээрийн бүсээр зонхилон тархах ба зарим уулын хээр, ойт хээр, Орхон, Сэлэнгэ голын хөндий, тэдгээрийн цутгал голын хөндийгээр 70 сая орчим га талбайд тархсан.

Эрсдэл ба экологийн нөхцөл

Эдийн засгийн босго
50–100 эзэнтэй нүх/га

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
2026-10-18 засвар: латин нэр «Meriones unguiculatus Milne-Ed-wards»→«Meriones unguiculatus Milne-Edwards». | 2026-10-18 засвар: ангилал/төлөв → Хорио цээрийн / Дотоод (А-90 Хоёр.4.2); өмнө: REGULATED_NON_QUARANTINE/Энгийн. Нэрийн засвар (2026-10-19): Латин нэр: «Meriones unguiculatus Milne-Edwards» → «Meriones unguiculatus»; зохиогчийн нэр: Milne-Edwards.
Эх сурвалж
Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel); EPPO Global Database, код MERIUN, https://gd.eppo.int/taxon/MERIUN. Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Өндөр
Өсөлтийн хурд
Хурдан
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Дунд
Амьдралын мөчлөгийн үе
Эрэгчин 5 сар хүрээд бэлэг боловсорч гүйцнэ. Хээлээ 23-26 хоног тээдэг. Үржлийн хугацаа идэш тэжээл, цаг агаарын байдал, өвөлжилтээс хамаарч янз бүр байх боловч ихэвчлэн 3 -10 сар хүртэл үргэлжилнэ. Эмэгчин жилд 2-3 удаа төрж, ердийн нөхцөлд 3-8 гөлчгий гаргана. Гөлчгий 3 долоо хоногт нүдээ нээж, 4 долоо хоногоос зөөлөн үс ургаж эхлэнэ. Гөлчгий 1.5 сар эхийн сүүгээр бойжно.
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Олон үе
Хэмжих нэгж
га