Хар харх
Хорио цээртэйМэрэгчНийтэд харагдана

Хар харх

Rattus rattus

Гэрийн › Rattus rattus › Muridae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Хар харх нь үр тариа, үрийн материал, гурил, малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг идэж хорогдуулах, мэрж гэмтээх, ялгадас, шээс, үсээр бохирдуулах замаар шууд болон шууд бус хөнөөл учруулдаг. Хөнөөлд өртсөн бүтээгдэхүүнд үр тарианы мэрэгдсэн үлдэгдэл, урагдсан сав баглаа боодол, асгарсан бүтээгдэхүүн, мэрэгчийн ялгадас, шээсний толбо, өвөрмөц үнэр зэрэг шинж тэмдэг илэрнэ. Агуулах, үйлдвэрлэлийн байгууламжид цахилгааны утас, дулаалгын материал, модон хийц, хуванцар сав, тоног төхөөрөмжийг мэрж гэмтээснээр эд хөрөнгийн хохирол болон галын аюулын эрсдэлийг нэмэгдүүлнэ.

Эрсдэл

ӨндөрHIGH
Бага
Дунд
Өндөр
Өндөр
Тархалт
Улаанбаатар
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
Улаанбаатар

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг1 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Хар харх
Латин нэр
Rattus rattus
Зүйл
Rattus rattus
Ангилал зүй
Гэрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Rattus rattus
RNQP статус
Шинэ
Хорио цээрийн статус
Гадаад
Зохицуулалтын үндэслэл
ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны А-90 тушаалын хавсралт (ХХААХҮС-ын 2018 оны А-100 тушаалаар өөрчлөлт орсон), https://legalinfo.mn/mn/detail?lawId=206839. Заалт: Нэг.4.1 — Rattus rattus L., «Хар харх».

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Хар харх нь үр тариа, үрийн материал, гурил, малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг идэж хорогдуулах, мэрж гэмтээх, ялгадас, шээс, үсээр бохирдуулах замаар шууд болон шууд бус хөнөөл учруулдаг. Хөнөөлд өртсөн бүтээгдэхүүнд үр тарианы мэрэгдсэн үлдэгдэл, урагдсан сав баглаа боодол, асгарсан бүтээгдэхүүн, мэрэгчийн ялгадас, шээсний толбо, өвөрмөц үнэр зэрэг шинж тэмдэг илэрнэ. Агуулах, үйлдвэрлэлийн байгууламжид цахилгааны утас, дулаалгын материал, модон хийц, хуванцар сав, тоног төхөөрөмжийг мэрж гэмтээснээр эд хөрөнгийн хохирол болон галын аюулын эрсдэлийг нэмэгдүүлнэ.
ТЭМЦЭХ АРГА
1. Урьдчилан сэргийлэх, ариун цэвэр, зохион байгуулалтын арга: Үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээлийн агуулах, үйлдвэрлэлийн байгууламжийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, асгарсан бүтээгдэхүүн, ургамлын үлдэгдэл, хог хаягдлыг тогтмол цэвэрлэх, хүнс, тэжээлийг мэрэгч нэвтрэх боломжгүй сав, байгууламжид хадгалах. Агуулахын дээвэр, тааз, хана, хаалга, агааржуулалтын суваг, инженерийн шугамын нэвтрэх хэсгийн завсар, нүхийг битүүмжилж, мэрэгчийн нэвтрэлтийг хязгаарлана. 2. Механик арга: Хар хархны шилжилт хөдөлгөөний зам, үүрлэх орчин, дээвэр, тааз, ханын дагуух идэвхтэй хэсэгт зориулалтын механик урхи, олон удаагийн баригч төхөөрөмж байрлуулна. Урхины байршил, тоо, барилтын үр дүнг тогтмол бүртгэж, популяцийн идэвхжлийн өөрчлөлтийг үнэлнэ.
Морфологийн онцлог
Хар харх нь нарийвтар, сунагар биетэй, шовх хоншоортой, харьцангуй том чихтэй, биеийн уртаас ихэвчлэн урт сүүлтэй мэрэгч амьтан юм. Биеийн урт ойролцоогоор 16–22 см, сүүлний урт 18–25 см, биеийн жин ихэвчлэн 100–300 г байна. Үсэн бүрхүүлийн өнгө хар, бараан хүрэн, саарал хүрэн хүртэл хэлбэлздэг. Дээд, доод эрүүнд тус бүр нэг хос, тасралтгүй ургадаг үүдэн шүдтэй бөгөөд хатуу материал мэрэхэд зохилдсон. Үр тариа, үр, жимс, хүнсний бүтээгдэхүүн болон амьтны гаралтай зарим тэжээлээр хооллодог бүх идэштэн юм. Барилга байгууламжийн дээвэр, тааз, ханын хөндий, модны мөчир зэрэг өндөрлөг, хамгаалагдсан орчинд үүрлэх хандлагатай. Үржлийн нөхцөл бүрдсэн үед жилийн турш үржих боломжтой. Хуулах
Үе шатны онцлог
Muridae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байхгүй
Аймаг/сум
Аймаг - Улаанбаатар
Тархалтын динамик
Хар харх (Rattus rattus) нь дэлхийн халуун, дулаан болон сэрүүн бүсийн олон оронд тархсан, хүний үйл ажиллагаатай нягт холбоотой синантроп мэрэгч амьтан юм. Гол төлөв хүн амын суурьшлын бүс, үр тариа, хүнсний бүтээгдэхүүний агуулах, зоорь, хүнсний үйлдвэр, худалдаа, тээврийн байгууламж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орчинд тохиолдоно. Авирах чадвар сайтай тул барилга байгууламжийн дээвэр, тааз, дээд давхар, модлог ургамал бүхий орчинд амьдрах онцлогтой. Үр тариа, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол, ачаа тээврийн хэрэгслээр санамсаргүй зөөвөрлөгдөн шинэ нутаг дэвсгэрт тархах боломжтой. Тархалт, популяцийн нягтрал нь температур, хоол тэжээлийн нөөц, хоргодох байр, хүний үйл ажиллагаа болон ариун цэврийн нөхцөлөөс хамаарна.

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
А-90 Нэг.4.1 — гадаад хорио цээр (Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон); А-90 дахь латин нэр: Rattus rattus L.; ГАРААР ШАЛГАХ: эрсдэлийн үнэлгээ, шинж тэмдэг, тэмцэх арга, тархалт бөглөөгүй Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18. Монголд тархсан байдал «Байхгүй»: А-90 тушаалын гадаад хорио цээрийн жагсаалт; EPPO GD-д Монголд бүртгэл байхгүй; 2019–2025 тандалтад илрээгүй, 2026-10-18.
Эх сурвалж
А-90 тушаал (legalinfo.mn); EPPO Global Database, код RATTRA, https://gd.eppo.int/taxon/RATTRA. Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Өндөр
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Дунд
Амьдралын мөчлөгийн үе
Амьдралын мөчлөг нь нярай, өсвөр, бие гүйцсэн үе гэсэн үндсэн гурван үе шаттай.
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Нэг үе
Хэмжих нэгж
га