
Бор харх
Rattus norvegicus
Гэрийн › Rattus norvegicus › Muridae
Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй
Бор харх нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлтийн үе шатанд дараах төрлийн хөнөөл учруулна. 1. Шууд хөнөөл: Үр тариа, будаа, гурил, малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг идэж, нөөцийн хэмжээг бууруулна. 2. Шууд бус хөнөөл: Хүнсний бүтээгдэхүүнийг ялгадас, шээс, үсээр бохирдуулж, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлагыг алдагдуулна. 3. Механик гэмтэл: Сав баглаа боодол, цахилгааны утас, дулаалгын материал, агуулахын тоног төхөөрөмжийг мэрж гэмтээнэ. 4. Эрүүл ахуйн эрсдэл: Зарим зоонозын өвчин үүсгэгчийг дамжуулах боломжтой. 5. Эдийн засгийн хохирол: Хадгалалтын алдагдал, бүтээгдэхүүн устгал, ариутгал, мэрэгч устгал, байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлнэ.
Эрсдэл
- Тархалт
- Дорнод, Сэлэнгэ
- Эзэн ургамал
- Мэдээлэл бүртгээгүй
- Илрүүлэлт
- Мэдээлэл бүртгээгүй
Монгол дахь тархалтын зураг
Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.
Таних мэдээлэл
- Монгол нэр
- Бор харх
- Латин нэр
- Rattus norvegicus
- Зүйл
- Rattus norvegicus
- Ангилал зүй
- Гэрийн
- Өвчин үүсгэгчийн төрөл
- Rattus norvegicus
- RNQP статус
- Өмнө бүртгэгдсэн
- Хорио цээрийн статус
- Гадаад
- Зохицуулалтын үндэслэл
- ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны А-90 тушаалын хавсралт (ХХААХҮС-ын 2018 оны А-100 тушаалаар өөрчлөлт орсон), https://legalinfo.mn/mn/detail?lawId=206839. Заалт: Нэг.4.2 — Rattus norvegicus B., «Бор харх».
Эзэн ба хөнөөл
- Шинж тэмдгийн тойм
- Бор харх нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний хадгалалт, боловсруулалт, тээвэрлэлтийн үе шатанд дараах төрлийн хөнөөл учруулна. 1. Шууд хөнөөл: Үр тариа, будаа, гурил, малын тэжээл, хүнсний бүтээгдэхүүнийг идэж, нөөцийн хэмжээг бууруулна. 2. Шууд бус хөнөөл: Хүнсний бүтээгдэхүүнийг ялгадас, шээс, үсээр бохирдуулж, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын шаардлагыг алдагдуулна. 3. Механик гэмтэл: Сав баглаа боодол, цахилгааны утас, дулаалгын материал, агуулахын тоног төхөөрөмжийг мэрж гэмтээнэ. 4. Эрүүл ахуйн эрсдэл: Зарим зоонозын өвчин үүсгэгчийг дамжуулах боломжтой. 5. Эдийн засгийн хохирол: Хадгалалтын алдагдал, бүтээгдэхүүн устгал, ариутгал, мэрэгч устгал, байгууламжийн засвар үйлчилгээний зардлыг нэмэгдүүлнэ.
- ТЭМЦЭХ АРГА
- Агротехник, зохион байгуулалтын арга: Агуулахын эргэн тойрны хог хаягдал, ургамлын үлдэгдлийг тогтмол цэвэрлэх, тэжээл, үр тарианы асгаралтыг арилгах, хүнсний бүтээгдэхүүнийг мэрэгч нэвтрэх боломжгүй сав, байгууламжид хадгалах. Механик арга: Зориулалтын урхи, хяналтын төхөөрөмж байрлуулах. Химийн арга: Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн мэрэгч устгах бэлдмэлийг зөвхөн шошго, заавар, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу, зориулалтын хамгаалалттай өгөөшийн нүх рүү шүрших
- Морфологийн онцлог
- Биеийн урт 18–25 см орчим (сүүлгүй) Сүүлний урт 15–21 см орчим Биеийн жин Нас бие гүйцсэн үед ихэвчлэн 200–500 г Үржил Таатай нөхцөлд жилийн турш Хээл тээх хугацаа 21–23 хоног Нэг удаагийн төллөлт Ихэвчлэн 6–12 зулзага Бэлгийн бойжилт Ойролцоогоор 2–3 сар Идэвхжил Гол төлөв шөнийн цагаар Хооллолт Бүх идэштэн, үр тариа болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр хооллоно
- Үе шатны онцлог
- Muridae
Тархалт ба илрүүлэлт
- Монгол дахь тархалт
- Байгаа
- Аймаг/сум
- Аймаг - Дорнод, Аймаг - Сэлэнгэ
- Илэрсэн байршил
- Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Дорнод, Сэлэнгэ. Тандалтын жагсаалтад бүртгэгдсэн. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
- Тархалтын динамик
- Бор харх (Rattus norvegicus) нь дэлхийн олон бүс нутагт өргөн тархсан, хүн амын суурьшил, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, агуулахын үйл ажиллагаатай нягт холбоотой синантроп мэрэгч амьтан юм. Үр тариа, гурил, тэжээл, хүнсний бүтээгдэхүүний агуулах, зоорь, малын тэжээлийн байр, хог хаягдал хуримтлагддаг орчинд амьдрах чадвартай. Хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын гаралтай түүхий эдийг идэж хорогдуулах, ялгадас, шээс, үсээр бохирдуулах, сав баглаа боодол, агуулахын бүтцийг гэмтээх зэргээр эдийн засгийн хохирол учруулдаг.
Тандалт ба зохицуулалт
- Тандалтын огноо
- 2023.07.20
Тэмцэх арга, тэмдэглэл
- Тэмдэглэл
- А-90 Нэг.4.2 — гадаад хорио цээр (Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон); А-90 дахь латин нэр: Rattus norvegicus B.; ГАРААР ШАЛГАХ: эрсдэлийн үнэлгээ, шинж тэмдэг, тэмцэх арга, тархалт бөглөөгүй | 2026-10-18 ЗӨРЧИЛ: А-90 Нэг.4.2 — гадаад хорио цээрийн организм боловч хөнөөлт мэрэгчдийн судалгаанд Дорнод, Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн; ISPM 8-ийн дагуу хортны статусыг тогтоох шаардлагатай. Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18.
- Эх сурвалж
- А-90 тушаал (legalinfo.mn); EPPO Global Database, код RATTNO, https://gd.eppo.int/taxon/RATTNO. Импортолсон: 2026-10-18.
Биологийн онцлог
- Хөгжлийн үе шат
- Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
- Үржлийн идэвхжил
- Өндөр
- Өсөлтийн хурд
- Хурдан
- Популяцийн өсөлт
- Өсөлттэй
- Хооллолтын идэвх
- Дунд
- Амьдралын мөчлөгийн үе
- Бор харх (Rattus norvegicus) нь амьд зулзага төрүүлдэг, үржил сайтай, популяцийн өсөлт хурдан мэрэгч амьтан юм. Амьдралын мөчлөг нь нялх төл, өсвөр нас, нас бие гүйцсэн үе гэсэн үндсэн гурван үе шаттай. 1. Нялх төл (0–21 хоног): Хээл тээх хугацаа дунджаар 21–23 хоног үргэлжилж, нэг удаад ихэвчлэн 6–12 зулзага төрүүлнэ. Зулзага үсгүй, нүд аниастай төрөх бөгөөд 14–17 хоногийн дараа нүд нээгдэж, ойролцоогоор 3–4 долоо хоногтойдоо эхийн сүүнээс гарна. 2. Өсвөр нас (3–12 долоо хоног): Биеийн өсөлт эрчимжиж, бие даан хооллох, орчноо судлах, идэш тэжээл хайх идэвх нэмэгдэнэ. Таатай нөхцөлд 2–3 сартайдаа бэлгийн бойжилтод хүрч болно. 3. Нас бие гүйцсэн үе (ойролцоогоор 3 сараас дээш): Үржлийн чадвартай болж, тохиромжтой температур, хангалттай хоол тэжээл, хоргодох орчин бүрдсэн нөхцөлд жилийн турш үржих боломжтой. Байгалийн нөхцөлд амьдрах хугацаа ихэвчлэн нэг жил орчим боловч хамгаалагдсан орчинд 2–3 жил хүрч болно. Популяцийн динамик: Үржлийн өндөр чадавх, богино хээл тээх хугацаа, эрт бэлгийн бойжилт нь популяцийн тоо толгой богино хугацаанд нэмэгдэх үндсэн хүчин зүйл болдог. Популяцийн өсөлт нь хүнсний нөөц, орчны температур, амьдрах орчин, үхэл хорогдол болон тэмцэх арга хэмжээнээс хамаарна.
- Температурын бага
- 10°C
- Температурын дээд
- 35°C
- Үе дамжилт
- Олон үе
- Хэмжих нэгж
- га
- Хяналт-шинжилгээний хугацаа
- Бор харх (Rattus norvegicus)-ны тархалт, популяцийн нягтрал, идэвхжлийг жилийн турш хянах шаардлагатай. Үр тариа, хүнсний бүтээгдэхүүний агуулах, зоорь, тэжээлийн байгууламжид эрсдэлийн түвшинд үндэслэн тогтмол мониторинг хийнэ. Ердийн нөхцөлд сар бүр, мэрэгчийн идэвхжил илэрсэн болон өндөр эрсдэлтэй объектод долоо хоног бүр хяналт хийхийг зөвлөж байна. Хяналтаар амьд мэрэгч, ялгадас, мөр, мэрэлтийн ул мөр, идэвхтэй нүх, урхи барилтын үзүүлэлт, бүтээгдэхүүний бохирдлыг бүртгэнэ. Ургац хураалт, агуулахад бүтээгдэхүүн хүлээн авах болон хадгалалтын эхний үед хяналтыг эрчимжүүлнэ.