Дагуурын үхэр огодой
Хорио цээртэйМэрэгчНийтэд харагдана

Дагуурын үхэр огодой

Ochotona dauurica

Бэлчээрийн › Ochotona dauurica › Ochotonidae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Дагуурын үхэр огодой нь богино мөчтэй, жижиг бөөрөнхий чихтэй, сүүл нь гаднаас бараг үл үзэгдэх, өтгөн зөөлөн үстэй жижиг хөхтөн амьтан юм. Биеийн урт ойролцоогоор 15–22 см, биеийн жин ихэвчлэн 100–250 г орчим бөгөөд нас, улирал, амьдрах орчны нөхцөлөөс хамааран хэлбэлзэнэ. Нурууны үсний өнгө шаргал хүрэн, сааралдуу бор, хэвлийн хэсэг харьцангуй цайвар байна. Газрын хөрсөнд салаалсан нүхэн оромж байгуулж, бүлгээр амьдрах хандлагатай. Өдрийн цагаар идэвхтэй, өвсөн тэжээлтэн бөгөөд ургамлын иш, навчийг таслан цуглуулж, хатаан өвлийн тэжээл болгон нөөцөлдөг. Өвлийн улиралд ичээнд ордоггүй.

Эрсдэл

БагаLOW
Бага
Дунд
Өндөр
Бага
Тархалт
Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
Баян-ӨлгийГовь-АлтайДорноговьДорнодЗавханСэлэнгэУвсХовдХэнтий

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг9 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Дагуурын үхэр огодой
Латин нэр
Ochotona dauurica
Зүйл
Ochotona dauurica
Ангилал зүй
Бэлчээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Ochotona dauurica
RNQP статус
Шинэ
Хорио цээрийн статус
Дотоод
Зохицуулалтын үндэслэл
ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны А-90 тушаалын хавсралт (ХХААХҮС-ын 2018 оны А-100 тушаалаар өөрчлөлт орсон), https://legalinfo.mn/mn/detail?lawId=206839. Заалт: Хоёр.4.1 — Ochotona daurica P., «Дагуурын үхэр огодой».

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Дагуурын үхэр огодой нь богино мөчтэй, жижиг бөөрөнхий чихтэй, сүүл нь гаднаас бараг үл үзэгдэх, өтгөн зөөлөн үстэй жижиг хөхтөн амьтан юм. Биеийн урт ойролцоогоор 15–22 см, биеийн жин ихэвчлэн 100–250 г орчим бөгөөд нас, улирал, амьдрах орчны нөхцөлөөс хамааран хэлбэлзэнэ. Нурууны үсний өнгө шаргал хүрэн, сааралдуу бор, хэвлийн хэсэг харьцангуй цайвар байна. Газрын хөрсөнд салаалсан нүхэн оромж байгуулж, бүлгээр амьдрах хандлагатай. Өдрийн цагаар идэвхтэй, өвсөн тэжээлтэн бөгөөд ургамлын иш, навчийг таслан цуглуулж, хатаан өвлийн тэжээл болгон нөөцөлдөг. Өвлийн улиралд ичээнд ордоггүй.
ТЭМЦЭХ АРГА
Дагуурын үхэр огодойн популяцийн тархалт, нягтрал, үржлийн идэвхжил, оромжийн ашиглалт болон бэлчээрийн ургамалд үзүүлэх нөлөөллийг хавар, зун, намрын улиралд тогтмол хянана. Хаврын мониторингоор өвөлжилтийн дараах популяцийн төлөв, зуны мониторингоор үржил, төл бойжилт, популяцийн нягтрал, намрын мониторингоор өвс нөөцлөлт, оромжийн идэвхжлийг үнэлнэ. Хяналтыг жилд 2–3 удаа, эрсдэл өндөртэй талбайд шаардлагатай тохиолдолд илүү ойр давтамжтай хийхийг зөвлөж байна.
Үе шатны онцлог
Ochotonidae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Баян-Өлгий, Аймаг - Говь-Алтай, Аймаг - Дорноговь, Аймаг - Дорнод, Аймаг - Завхан, Аймаг - Сэлэнгэ, Аймаг - Увс, Аймаг - Ховд, Аймаг - Хэнтий
Илэрсэн байршил
Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий. Хэнтий: тохиолдоц «бага», 4 бодгаль; бусад аймагт тариалангийн талбайн орчимд тархсан, хөнөөл бага. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
Тархалтын динамик
Дагуурын үхэр огодой (Ochotona dauurica) нь Монгол Улс, ОХУ-ын Өвөр Байгалийн бүс нутаг, БНХАУ-ын хойд хэсгийн хээр, ойт хээрийн экосистемд тархсан туулай хэлбэртний багийн жижиг хөхтөн амьтан юм. Монгол орны хээр, уулын хээр, ойт хээрийн өвслөг ургамал бүхий, нүхэн оромж байгуулахад тохиромжтой хөрстэй амьдрах орчинд тохиолдоно. Тархалтын нягтрал нь ургамлын бүрхэвч, тэжээлийн нөөц, хөрсний бүтэц, хур тунадас, температур болон бэлчээр ашиглалтын эрчмээс хамааран орон зай, улирлын хувьд харилцан адилгүй байна.

Тандалт ба зохицуулалт

Тандалтын огноо
2025.07.20

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
А-90 Хоёр.4.1 — дотоод хорио цээр (хязгаарлагдмал тархалттай); А-90 дахь латин нэр: Ochotona daurica P.; EPPO-д код олдоогүй; GBIF/COL-оор нэршлийг баталгаажуулах (Ochotona dauurica); ГАРААР ШАЛГАХ: эрсдэлийн үнэлгээ, шинж тэмдэг, тэмцэх арга, тархалт бөглөөгүй | Эрсдэлийн түвшинг судалгааны «тохиолдоц бага, хөнөөл бага» дүгнэлтээр тогтоосон. Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18.
Эх сурвалж
А-90 тушаал (legalinfo.mn). Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Дунд
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Дунд
Амьдралын мөчлөгийн үе
Дагуурын үхэр огодойн амьдралын мөчлөг нь нярай, өсвөр, бие гүйцсэн үе гэсэн үндсэн гурван үе шаттай. Үржил нь улирлын шинжтэй бөгөөд гол төлөв хавар, зуны улиралд явагдана. 1. Нярай үе: Хээл тээх хугацаа ойролцоогоор 25–30 хоног үргэлжилнэ. Нэг удаагийн төллөлтөөр ихэвчлэн 3–8 төл төрүүлдэг. Төл нь төрсний дараах эхний үед эхийн сүүгээр хооллож, өсөлт бойжилт эрчимтэй явагдана. 2. Өсвөр үе: Төл эхийн сүүнээс гарч, ургамлын гаралтай тэжээлээр бие даан хооллож эхэлнэ. Биеийн өсөлт, хөдөлгөөний идэвх нэмэгдэж, нүхэн оромж ашиглах болон тэжээл хайх зан үйл хөгждөг. 3. Бие гүйцсэн үе: Бэлгийн бойжилтод хүрсэн бодгалиуд үржлийн улиралд үржилд оролцоно. Таатай нөхцөлд нэг үржлийн улиралд хэд хэдэн удаа төллөх боломжтой. Үржлийн эрчим нь температур, хур тунадас, ургамлын биомасс, тэжээлийн хүртээмж болон популяцийн нягтралаас хамаарна. Өвөлжилтийн үе: Өвлийн улиралд ичээнд орохгүй бөгөөд зуны сүүл, намрын улиралд бэлтгэн нөөцөлсөн хатсан өвс болон бусад ургамлын гаралтай тэжээлээр хооллон өвөлждөг. Хүйтний улиралд нүхэн оромжийн бичил орчныг ашиглан энергийн зарцуулалтаа зохицуулдаг.
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Хоёр үе
Хэмжих нэгж
га
Хяналт-шинжилгээний хугацаа
Дагуурын үхэр огодойн популяцийн нягтрал, тархалт, үржлийн идэвхжил, бэлчээрийн ургамалд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох хяналт-шинжилгээг жилд 3 удаа буюу хавар, зун, намрын улиралд хийхийг зөвлөж байна.