Сибирь алагдаага
Зохицуулалттай хорио цээргүйМэрэгчНийтэд харагдана

Сибирь алагдаага

Allactaga sibirica

Хээрийн › Allactaga sibirica › Dipodidae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Сибирь алагдаага нь байгалийн хээр, говийн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг юм. Ургамлын үр, үндэс болон ногоон хэсгээр хооллодог боловч тариалангийн гол хөнөөлт мэрэгч гэж шууд ангилах үндэслэл хангалтгүй. Таримал ургамалтай давхцсан нөхцөлд дараах гэмтэл үүсэх боломжтой. - Тариалсан үр, соёолж буй ургамлыг идэж гэмтээх; - Ургамлын үндэс, залуу найлзуурыг мэрэх; - Ургамлын үр, ногоон хэсгийг идэх; - Нүх ухах явцад хөрсний гадарга, ургамлын үндэс орчмын бүтцийг хэсэгчлэн өөрчлөх.

Эрсдэл

БагаLOW
Бага
Дунд
Өндөр
Бага
Тархалт
Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Дархан-Уул, Баян-Өлгий
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
Говь-АлтайДорноговьДорнодСэлэнгэУвсХовдХэнтийДархан-УулБаян-Өлгий

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг9 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Сибирь алагдаага
Латин нэр
Allactaga sibirica
Зүйл
Allactaga sibirica
Ангилал зүй
Хээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Allactaga sibirica
RNQP статус
Өмнө бүртгэгдсэн
Хорио цээрийн статус
Энгийн

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Сибирь алагдаага нь байгалийн хээр, говийн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг юм. Ургамлын үр, үндэс болон ногоон хэсгээр хооллодог боловч тариалангийн гол хөнөөлт мэрэгч гэж шууд ангилах үндэслэл хангалтгүй. Таримал ургамалтай давхцсан нөхцөлд дараах гэмтэл үүсэх боломжтой. - Тариалсан үр, соёолж буй ургамлыг идэж гэмтээх; - Ургамлын үндэс, залуу найлзуурыг мэрэх; - Ургамлын үр, ногоон хэсгийг идэх; - Нүх ухах явцад хөрсний гадарга, ургамлын үндэс орчмын бүтцийг хэсэгчлэн өөрчлөх.
ТЭМЦЭХ АРГА
Сибирь алагдаагатай тэмцэхэд популяцийн тархалт, нягтрал, таримал ургамалд учруулж буй хөнөөлийн түвшинд үндэслэн агротехникийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлэх, механик хамгаалалтын хэрэгсэл ашиглах, байгалийн дайснуудыг хамгаалах, популяцийн хяналт шинжилгээг тогтмол явуулах, шаардлагатай тохиолдолд байгаль орчны эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн тэмцэх аргыг хослуулан хэрэгжүүлнэ.
Морфологийн онцлог
Сибирь алагдаага нь урт хойд мөчөөрөө үсэрч хөдөлдөг, урд мөч богино, урт сүүлний үзүүрт хар, цагаан өнгийн үсэн цацагтай, шөнийн идэвхжилтэй мэрэгч юм. Хуурай хээр, цөлөрхөг хээр, говийн бүсийн сийрэг ургамалжилттай хөрсөнд нүх ухаж амьдарна.
Үе шатны онцлог
Dipodidae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Говь-Алтай, Аймаг - Дорноговь, Аймаг - Дорнод, Аймаг - Сэлэнгэ, Аймаг - Увс, Аймаг - Ховд, Аймаг - Хэнтий, Аймаг - Дархан-Уул, Аймаг - Баян-Өлгий
Илэрсэн байршил
Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Говь-Алтай, Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий. Хэнтий: тохиолдоц «бага», 3 бодгаль. Тариалангийн талбай, түүний захаар тархсан; судалгааны дүгнэлтээр тарималд учруулах хөнөөл бага. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
Тархалтын динамик
Дэлхийн тархалт: Монгол, БНХАУ, ОХУ-ын өмнөд Сибирь болон Төв Азийн зарим бүсэд тархсан. Монгол орны тархалт: Хээр, хуурай хээр, цөлөрхөг хээр, говийн бүсийн сийрэг ургамалжилттай, элсэрхэг болон хайргархаг хөрстэй газар тохиолдоно.

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
Судалгааны баримтаар нэмсэн. Овгийг судалгааны файлаас (Сэлэнгэ аймгийн ангилал зүйн хүснэгт) авсан. Эрсдэлийн түвшинг судалгааны «тохиолдоц бага, хөнөөл бага» дүгнэлтээр тогтоосон. ГАРААР ШАЛГАХ: хорио цээрийн ангилал түр «Зохицуулалттай хорио цээргүй» (эх сурвалжгүй, санг жишсэн); нэршлийг GBIF/COL-оор баталгаажуулах; тэмцэх арга бөглөөгүй. Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18. Хорио цээрийн статус «Энгийн»: ХХААХҮС-ын 2015 оны А-90 тушаалын хавсралтын (2018 оны А-100-аар өөрчилсөн) Нэг, Хоёр жагсаалтад ороогүй, 2026-10-19.
Эх сурвалж
Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel). Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Дунд
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Амьдралын мөчлөгийн үе
Сибирь алагдаага (Allactaga sibirica) нь өвлийн ичээнд ордог, улирлын чанартай үржилтэй мэрэгч бөгөөд хавар (III–IV сар) ичээнээс гарч, IV–VI сард үржилд орон, ойролцоогоор 25–30 хоног хээл тээж, ихэвчлэн 2–6 зулзага төрүүлдэг; зулзагууд эхийн сүүгээр бойжин, өсөж хөгжсөний дараа бие даан амьдрах чадвартай болж, нас бие гүйцсэн бодгалиуд намрын улиралд өөх тосны нөөц хуримтлуулан IX–X сард өвлийн ичээнд орсноор жилийн биологийн мөчлөг давтагдана.
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Нэг үе
Хэмжих нэгж
га
Хяналт-шинжилгээний хугацаа
IV–IX сар, оройн болон шөнийн ажиглалт хийх шаардлагатай .