Азийн хулгана
Зохицуулалттай хорио цээргүйМэрэгчНийтэд харагдана

Азийн хулгана

Apodemus peninsulae

Хээрийн › Apodemus peninsulae › Muridae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Азийн хулгана нь байгалийн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон тариалангийн талбайд олноор тохиолдсон нөхцөлд ургамлын үр, соёо, залуу ургамалд гэмтэл учруулж болзошгүй. Үр, үрслэгийн гэмтэл: Тариалсан үрийг ухаж идэх, соёолж буй үр болон залуу ургамлын хэсгийг мэрэх. Ургамлын гэмтэл: Үр тарианы боловсорсон үр, түрүү болон газарт унасан үрийг идэх. Ургацын алдагдал: Үрийг идэх, зөөвөрлөх, нөөцлөх замаар ургацын тоо хэмжээ буурахад нөлөөлөх. Талбайн шинж тэмдэг: Мэрэгчийн жижиг нүх, хөдөлгөөний мөр, мэрэгдсэн үр, ургамлын үлдэгдэл илрэх.

Эрсдэл

БагаLOW
Бага
Дунд
Өндөр
Бага
Тархалт
Завхан, Увс
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
ЗавханУвс

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг2 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Азийн хулгана
Латин нэр
Apodemus peninsulae
Зүйл
Apodemus peninsulae
Ангилал зүй
Хээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Apodemus peninsulae
RNQP статус
Өмнө бүртгэгдсэн
Хорио цээрийн статус
Энгийн

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Азийн хулгана нь байгалийн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг болон тариалангийн талбайд олноор тохиолдсон нөхцөлд ургамлын үр, соёо, залуу ургамалд гэмтэл учруулж болзошгүй. Үр, үрслэгийн гэмтэл: Тариалсан үрийг ухаж идэх, соёолж буй үр болон залуу ургамлын хэсгийг мэрэх. Ургамлын гэмтэл: Үр тарианы боловсорсон үр, түрүү болон газарт унасан үрийг идэх. Ургацын алдагдал: Үрийг идэх, зөөвөрлөх, нөөцлөх замаар ургацын тоо хэмжээ буурахад нөлөөлөх. Талбайн шинж тэмдэг: Мэрэгчийн жижиг нүх, хөдөлгөөний мөр, мэрэгдсэн үр, ургамлын үлдэгдэл илрэх.
ТЭМЦЭХ АРГА
Азийн хулганы популяцийн нягтрал, тархалт, таримал ургамалд учруулж буй хөнөөлийн түвшинд үндэслэн агротехник, механик, биологийн болон химийн аргыг хослуулсан мэрэгчийн нэгдсэн менежмент хэрэгжүүлнэ. 1. Агротехникийн арга: Тариалангийн талбайд ургац хураалтын дараах үр, ургамлын үлдэгдлийг зохистой цэвэрлэх, асгарсан үрийг багасгах, хөрс боловсруулалтыг технологийн шаардлагын дагуу гүйцэтгэх, мэрэгчийн орогнох таатай нөхцөлийг бууруулах. 2. Механик арга: Мэрэгчийн идэвхтэй хөдөлгөөний зам, үүрний ойролцоо зориулалтын хавх байрлуулж, тоо толгойг зохицуулах. Барилтын үр дүнгээр популяцийн нягтрал, идэвхжлийг үнэлэх. 3. Биологийн арга: Шар шувуу, махчин шувуу зэрэг мэрэгчээр хооллодог байгалийн дайснуудын амьдрах орчныг хамгаалж, популяцийн байгалийн зохицуулалтыг дэмжих. 4. Химийн арга: Мэрэгчийн популяцийн нягтрал, тарималд учруулж буй хөнөөлийн эрсдэлийг үнэлсний үндсэн дээр тухайн зориулалтаар улсын бүртгэлд бүртгэгдсэн родентицидийг шошго, хэрэглэх заавар, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу хэрэглэнэ.
Морфологийн онцлог
Азийн хулгана нь бор саарал нуруу, цайвар хэвлий, урт сүүлтэй, шөнийн идэвхжил давамгайлсан жижиг мэрэгч юм. Тариалангийн талбайн зах, өвслөг болон бутлаг ургамалтай орчинд тохиолдож, мэрэгдсэн үр, ургамлын үлдэгдэл, жижиг нүх, хөдөлгөөний мөрөөр илэрч болно. Эдгээр ул мөр нь бусад жижиг мэрэгчийнхтэй төстэй тул зүйлийг баталгаажуулахад биеийн морфологийн шинжийг харгалзан үзнэ.
Үе шатны онцлог
Muridae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Завхан, Аймаг - Увс
Илэрсэн байршил
Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Завхан, Увс. Тариалангийн талбай, түүний захаар тархсан; судалгааны дүгнэлтээр тарималд учруулах хөнөөл бага. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
Тархалтын динамик
Монгол, ОХУ-ын Сибирь болон Алс Дорнод, БНХАУ, Солонгосын хойг зэрэг Зүүн болон Хойд Азийн бүсэд тархсан. Монгол орны тархалт: Ойт хээр, ойн бүсийн ургамлын бүрхэвч сайтай орчинд тохиолдох бөгөөд хойд болон зүүн бүсийн ой, бутлаг газар, тариалангийн талбайн зах орчимд амьдрах боломжтой.

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
Судалгааны баримтаар нэмсэн. Овгийг судалгааны файлаас (Сэлэнгэ аймгийн ангилал зүйн хүснэгт) авсан. Эрсдэлийн түвшинг судалгааны «тохиолдоц бага, хөнөөл бага» дүгнэлтээр тогтоосон. ГАРААР ШАЛГАХ: хорио цээрийн ангилал түр «Зохицуулалттай хорио цээргүй» (эх сурвалжгүй, санг жишсэн); нэршлийг GBIF/COL-оор баталгаажуулах; тэмцэх арга бөглөөгүй. Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18. Хорио цээрийн статус «Энгийн»: ХХААХҮС-ын 2015 оны А-90 тушаалын хавсралтын (2018 оны А-100-аар өөрчилсөн) Нэг, Хоёр жагсаалтад ороогүй, 2026-10-19.
Эх сурвалж
Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel). Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Дунд
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Дунд
Амьдралын мөчлөгийн үе
Агротехник, механик, биологийн болон шаардлагатай нөхцөлд зөвшөөрөгдсөн химийн аргыг хослуулсан устгалын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Нэг үе
Экологийн хүчин зүйл
Ургамлын бүрхэц
Хэмжих нэгж
га
Хяналт-шинжилгээний хугацаа
III–X сард популяцийн идэвхжил, үржлийн үе, таримлын хөгжлийн үе шаттай уялдуулан тандалт, хяналт хийнэ. Шаардлагатай тохиолдолд өвлийн улиралд нэмэлт ажиглалт хийх шаардлагатай.