Улаан ойго
Зохицуулалттай хорио цээргүйМэрэгчНийтэд харагдана

Улаан ойго

Myodes rutilus (Pallas, 1779)

Хээрийн › Myodes rutilus (Pallas, 1779) › Cricetidae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Улаан ойго нь байгалийн ойн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг боловч популяцийн нягтрал нэмэгдсэн үед мод үржүүлгийн газар, ойжуулалтын талбай болон залуу мод, сөөгний ургалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мод, сөөгний үр, соёо, нахиа, залуу найлзуурыг идэж гэмтээх; Залуу модны холтос, үндэсний хүзүүвчийг мэрэх; Ойжуулалтын талбайн суулгацын амьдрах чадвар, өсөлтийг бууруулах; Ургамлын үрийн нөөцийг идэж, байгалийн нөхөн сэргэлтэд нөлөөлөх;

Эрсдэл

БагаLOW
Бага
Дунд
Өндөр
Бага
Тархалт
Сэлэнгэ
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
Сэлэнгэ

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг1 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Улаан ойго
Латин нэр
Myodes rutilus (Pallas, 1779)
Зүйл
Myodes rutilus (Pallas, 1779)
Ангилал зүй
Хээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Myodes rutilus (Pallas, 1779)
RNQP статус
Өмнө бүртгэгдсэн
Хорио цээрийн статус
Энгийн

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Улаан ойго нь байгалийн ойн экосистемийн бүрэлдэхүүн хэсэг боловч популяцийн нягтрал нэмэгдсэн үед мод үржүүлгийн газар, ойжуулалтын талбай болон залуу мод, сөөгний ургалтад сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Мод, сөөгний үр, соёо, нахиа, залуу найлзуурыг идэж гэмтээх; Залуу модны холтос, үндэсний хүзүүвчийг мэрэх; Ойжуулалтын талбайн суулгацын амьдрах чадвар, өсөлтийг бууруулах; Ургамлын үрийн нөөцийг идэж, байгалийн нөхөн сэргэлтэд нөлөөлөх;
ТЭМЦЭХ АРГА
Ойжуулалт, мод үржүүлгийн талбайд хаврын болон намрын үзлэгийг түлхүү зохион байгуулна.
Морфологийн онцлог
Улаан ойго нь нурууны дагуух улаавтар хүрэн үсэн бүрхүүл, сааралдуу хажуу, цайвар хэвлий, богино сүүл, жижиг чихээрээ ялгагдана. Ойн хөрсний хөвх, унасан мод, бут сөөг, өвслөг ургамлын бүрхэвч доогуур хөдөлж, ургамлын үр, жимс, нахиа болон мөөгөөр хооллодог.
Үе шатны онцлог
Cricetidae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Сэлэнгэ
Илэрсэн байршил
Хөнөөлт мэрэгчдийн судалгаа, аймаг: Сэлэнгэ. Тариалангийн талбай, түүний захаар тархсан; судалгааны дүгнэлтээр тарималд учруулах хөнөөл бага. Эх сурвалж: Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel).
Тархалтын динамик
Еврази болон Хойд Америкийн хойд өргөргийн ой, ойт тундрын бүсэд өргөн тархсан бөгөөд ОХУ-ын Сибирь, Алс Дорнод, Монгол, БНХАУ-ын зүүн хойд хэсэг, Солонгосын хойгийн хойд хэсэг, Аляска болон Канадын хойд нутгийн ой, бутлаг ургамалтай орчинд тохиолдоно. Монгол орны хойд хэсгийн тайга, уулын ой, ойт хээрийн бүсэд, тухайлбал Хөвсгөл, Хэнтий, Хангайн нурууны ой бүхий нутгийн тохиромжтой амьдрах орчинд тохиолдоно. Шилмүүст болон холимог ой, ойн зах, бут сөөг, хөвд, унасан мод, навчны хөвх бүхий орчинд амьдардаг.

Тэмцэх арга, тэмдэглэл

Тэмдэглэл
Судалгааны баримтаар нэмсэн. Овгийг судалгааны файлаас (Сэлэнгэ аймгийн ангилал зүйн хүснэгт) авсан. Эрсдэлийн түвшинг судалгааны «тохиолдоц бага, хөнөөл бага» дүгнэлтээр тогтоосон. ГАРААР ШАЛГАХ: хорио цээрийн ангилал түр «Зохицуулалттай хорио цээргүй» (эх сурвалжгүй, санг жишсэн); нэршлийг GBIF/COL-оор баталгаажуулах; тэмцэх арга бөглөөгүй. Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18. Хорио цээрийн статус «Энгийн»: ХХААХҮС-ын 2015 оны А-90 тушаалын хавсралтын (2018 оны А-100-аар өөрчилсөн) Нэг, Хоёр жагсаалтад ороогүй, 2026-10-19.
Эх сурвалж
Хөнөөлт мэрэгчдийн судалгааны нэгтгэл, аймгуудын тайлан (Excel). Импортолсон: 2026-10-18.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Дунд
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Дунд
Амьдралын мөчлөгийн үе
Хавар–зуны улиралд үржиж, ойролцоогоор 17–21 хоног хээл тээсний дараа ихэвчлэн 4–7 зулзага төрүүлнэ
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Нэг үе
Экологийн хүчин зүйл
Ургамлын бүрхэц
Хэмжих нэгж
га
Хяналт-шинжилгээний хугацаа
IV–X сар, шаардлагатай үед өвлийн нэмэлт ажиглалт хийх шаардлагатай.