Бор туулай (Боролзон туулай)
Зохицуулалттай хорио цээргүйМэрэгчНийтэд харагдана

Бор туулай (Боролзон туулай)

Lepus tolai

Хээрийн › Lepus tolai › Leporidae

Нээлттэй лавлах·2026.10.19·Мэдээлэл бүртгээгүй

Бор туулай нь таримал ургамлын залуу навч, иш, найлзуурыг тасдан идэх, жимсний мод, бут сөөгний холтос болон залуу мөчрийг мэрэх замаар механик гэмтэл учруулдаг. Ялангуяа өвөл, хаврын улиралд идэш тэжээлийн нөөц хомсдох үед модлог ургамлын холтосыг гэмтээж, шим бодисын дамжуулалтыг алдагдуулах, улмаар мөчир хатах, ургамлын өсөлт саарах, хүчтэй гэмтсэн тохиолдолд мод үхэх нөхцөл бүрдүүлдэг. Гэмтсэн талбайд ургамлын хэсэг тасарч алга болох, холтос хуулагдах, ташуу огтлогдсон мэт мэрэлтийн мөр, ялгадас болон хөлийн мөр ажиглагдана.

Эрсдэл

ДундMODERATE
Бага
Дунд
Өндөр
Дунд
Тархалт
Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Өмнөговь
Эзэн ургамал
Мэдээлэл бүртгээгүй
Илрүүлэлт
Мэдээлэл бүртгээгүй
Баян-ӨлгийХовдУвсЗавханГовь-АлтайСэлэнгэХэнтийДорнодӨмнөговь

Монгол дахь тархалтын зураг

Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.

Газрын зураг9 цэг

Таних мэдээлэл

Монгол нэр
Бор туулай (Боролзон туулай)
Латин нэр
Lepus tolai
Зүйл
Lepus tolai
Ангилал зүй
Хээрийн
Өвчин үүсгэгчийн төрөл
Lepus tolai
RNQP статус
Өмнө бүртгэгдсэн
Хорио цээрийн статус
Гадаад

Эзэн ба хөнөөл

Шинж тэмдгийн тойм
Бор туулай нь таримал ургамлын залуу навч, иш, найлзуурыг тасдан идэх, жимсний мод, бут сөөгний холтос болон залуу мөчрийг мэрэх замаар механик гэмтэл учруулдаг. Ялангуяа өвөл, хаврын улиралд идэш тэжээлийн нөөц хомсдох үед модлог ургамлын холтосыг гэмтээж, шим бодисын дамжуулалтыг алдагдуулах, улмаар мөчир хатах, ургамлын өсөлт саарах, хүчтэй гэмтсэн тохиолдолд мод үхэх нөхцөл бүрдүүлдэг. Гэмтсэн талбайд ургамлын хэсэг тасарч алга болох, холтос хуулагдах, ташуу огтлогдсон мэт мэрэлтийн мөр, ялгадас болон хөлийн мөр ажиглагдана.
ТЭМЦЭХ АРГА
Бор туулайнаас таримал ургамал, жимсний мод, бут сөөгийг хамгаалах зорилгоор тархалт, тоо толгой, идэш тэжээлийн идэвх болон гэмтлийн түвшинд тогтмол хяналт шинжилгээ хийж, эрсдэлтэй талбайг хамгаалалтын торон хашаагаар тусгаарлах, модны ишийг механик хамгаалалтаар бүрэх, шаардлагатай тохиолдолд тухайн зориулалтаар зөвшөөрөгдсөн үргээгч бодис хэрэглэх зэрэг байгаль орчинд сөрөг нөлөө багатай, нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Морфологийн онцлог
Бор туулай нь харьцангуй жижиг биетэй, урт чихтэй, хойд мөч нь урд мөчөөсөө мэдэгдэхүйц урт, хурдан гүйхэд зохилдсон биеийн бүтэцтэй. Биеийн үс нь бор саарал, шаргал хүрэн өнгөтэй бөгөөд хэвлий хэсэг цайвар, сүүлний дээд тал бараан өнгөтэй байдаг. Чихний үзүүр хар хүрэн өнгөтэй, нүд том, толгойн хоёр хажууд байрладаг. Биеийн урт ойролцоогоор 40–60 см, ж
Үе шатны онцлог
Leporidae

Тархалт ба илрүүлэлт

Монгол дахь тархалт
Байгаа
Аймаг/сум
Аймаг - Баян-Өлгий, Аймаг - Ховд, Аймаг - Увс, Аймаг - Завхан, Аймаг - Говь-Алтай, Аймаг - Сэлэнгэ, Аймаг - Хэнтий, Аймаг - Дорнод, Аймаг - Өмнөговь
Тархалтын динамик
Дэлхийн тархалт: Төв болон Зүүн Азийн хуурай, хагас хуурай бүсэд, тухайлбал Монгол, Хятад, Казахстан болон Төв Азийн зарим нутагт тархсан. Монгол орны тархалт: Монгол орны хээр, цөлөрхөг хээр, говь, уулын бэл, голын хөндий, бутлаг ургамал бүхий газарт тохиолдоно.

Биологийн онцлог

Хөгжлийн үе шат
Нялх төл, Өсвөр нас, Нас бие гүйцсэн үе
Үржлийн идэвхжил
Дунд
Өсөлтийн хурд
Дунд
Популяцийн өсөлт
Өсөлттэй
Хооллолтын идэвх
Өндөр
Амьдралын мөчлөгийн үе
Үржлийн хэлбэр Бэлгийн үржил Үржлийн хугацаа Ихэвчлэн хавраас зуны сүүл хүртэл Хээл тээх хугацаа Ойролцоогоор 40–45 хоног Нэг удаагийн төллөлт Ихэвчлэн 2–5 бүжин Жилийн төллөлтийн тоо Тааламжтай нөхцөлд 2–3 удаа Төл бойжилт Бүжин нь үстэй, нүд нээлттэй төрдөг Бэлгийн бойжилт Ихэвчлэн эхний жилийн дотор Өвөлжилт Ичээнд орохгүй, жилийн турш идэвхтэй
Температурын бага
5°C
Температурын дээд
35°C
Үе дамжилт
Нэг үе
Экологийн хүчин зүйл
Ургамлын бүрхэц
Хэмжих нэгж
га
Хяналт-шинжилгээний хугацаа
Бор туулайн (Lepus tolai) тархалт, популяцийн нягтшил, идэш тэжээлийн идэвхжил болон таримал ургамалд учруулах гэмтлийн түвшнийг тодорхойлох хяналт шинжилгээг жил бүрийн III–XI сард тогтмол зохион байгуулна. Ялангуяа хаврын улиралд үржлийн идэвхжил, тоо толгойн өөрчлөлт, зуны улиралд тариалангийн болон хүнсний ногооны талбай дахь идэш тэжээлийн гэмтэл, намрын улиралд өвөлжилтийн өмнөх тархалт, байршил, идэш тэжээлийн нөөцийн өөрчлөлтийг үнэлнэ. Жимсний мод, бут сөөг бүхий талбайд XII–II сард нэмэлт ажиглалт хийж, холтос, залуу мөчир, найлзуурын мэрэлтийн гэмтэл, хөлийн мөр, ялгадас зэрэг амьдралын үйл ажиллагааны ул мөрийг бүртгэн, гэмтлийн эрчим, тархалтын түвшнийг тодорхойлж, урьдчилан сэргийлэх болон хамгаалалтын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.