
Хорио цээртэйШавжНийтэд харагдана
Вандуйн үрч цох
Bruchus pisorum
Бүрэн хөгжилтэй › Coleoptera (Хатуу далавчтан буюу Цох) › Chrysomelidae эсвэл Bruchidae
Нээлттэй лавлах·2026.10.20·Мэдээлэл бүртгээгүй
Өндөгнөөс гарсан авгалдай нь вандуйн буурцгийн ханын дотоод талыг мэрж, улмаар үрийн эндоспермээр хооллоно. Үрийн хальсан дээр дугуй нүх үүсч, үр дотроо гэмтсэн байдалтай болдог нь гол илрэх шинж тэмдэг юм. Авгалдай үрээр хооллосноор үрийн жин, соёололт, чанар эрс буурч, халдвар голомт үүссэн нөхцөлд вандуйн ургацыг 60 хувь хүртэл бууруулах аюултай.
Эрсдэл
ӨндөрHIGH
Бага
Дунд
Өндөр
Өндөр
- Тархалт
- Сэлэнгэ
- Эзэн ургамал
- Таримал вандуй
- Илрүүлэлт
- Мэдээлэл бүртгээгүй
Сэлэнгэ
Монгол дахь тархалтын зураг
Бүртгэлд сонгосон аймаг болон GPS байршлыг харуулна.
Газрын зураг1 цэг
Таних мэдээлэл
- Монгол нэр
- Вандуйн үрч цох
- Латин нэр
- Bruchus pisorum
- Зүйл
- Bruchus pisorum
- Ангилал зүй
- Бүрэн хөгжилтэй
- Өвчин үүсгэгчийн төрөл
- Coleoptera (Хатуу далавчтан буюу Цох)
- RNQP статус
- Өмнө бүртгэгдсэн
- Хорио цээрийн статус
- Гадаад
- Зохицуулалтын үндэслэл
- ХХАА-н сайдын 2015 оны 06 сарын 26-ны А-90 тушаалын хавсралт (ХХААХҮС-ын 2018 оны А-100 тушаалаар өөрчлөлт орсон), https://legalinfo.mn/mn/detail?lawId=206839. Заалт: Нэг.2.4 — Bruchus pisorum L., «Вандуйн үрч цох».
Эзэн ба хөнөөл
- Гол эзэн ургамал
- Таримал вандуй
- Хоёрдогч эзэн ургамал
- Pisum sativum (эзэн). Эх сурвалж: EPPO GD.
- Шинж тэмдгийн тойм
- Өндөгнөөс гарсан авгалдай нь вандуйн буурцгийн ханын дотоод талыг мэрж, улмаар үрийн эндоспермээр хооллоно. Үрийн хальсан дээр дугуй нүх үүсч, үр дотроо гэмтсэн байдалтай болдог нь гол илрэх шинж тэмдэг юм. Авгалдай үрээр хооллосноор үрийн жин, соёололт, чанар эрс буурч, халдвар голомт үүссэн нөхцөлд вандуйн ургацыг 60 хувь хүртэл бууруулах аюултай.
- ТЭМЦЭХ АРГА
- Импортын болон дотоодын вандуйн үрэнд үрийн хяналт, хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөх, хаврын тариалалтын өмнө үрээс дахин дээж авч, цэвэрлэгээ хийх нь вандуйн үрч цохоос урьдчилан сэргийлэх үндсэн арга юм. Химийн тэмцэлд голчлон контакт болон системийн үйлчлэлтэй инсектицидүүдийг хэрэглэдэг бөгөөд пиретроидын бүлгийн лямбда-цихалотрин, дельтаметрин, циперметрин зэрэг идэвхт бодисуудыг нас бие гүйцсэн цох олноор илэрч эхэлсэн үед ашиглахад үр дүнтэй. Мөн органофосфатын бүлгийн хлорпирифос, диметоат зэрэг бодисуудыг хэрэглэснээр нас бие гүйцсэн шавжийг устгаж, өндөглөлтийг бууруулах боломжтой. Химийн бодисыг ихэвчлэн вандуйн цэцэглэлтийн эхэн үеэр, цох идэвхтэй нисэж, хооллож эхэлсэн үед хэрэглэх нь хамгийн тохиромжтой бөгөөд шүршилтийг өглөө эрт эсвэл оройн сэрүүн цагт хийх нь үр нөлөөг нэмэгдүүлнэ. Инсектицидийг хэрэглэхдээ тухайн бүтээгдэхүүний заавар, хэрэглэх норм, давтамж болон ургац хураалтын өмнөх хүлээлгийн хугацааг чанд мөрдөх шаардлагатай. Түүнчлэн нэг төрлийн үйлчлэлийн механизмтай бодисыг олон удаа давтан хэрэглэхээс зайлсхийж, өөр өөр химийн бүлгийн инсектицидүүдийг ээлжлэн ашиглах нь тэсвэржилт үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.
- Морфологийн онцлог
- Бие гүйцсэн үрч цох нь 4–5 мм урт, хар саарал өнгөтэй, биеийн гадаргуу нь богино үсэнцэрээр бүрхэгдсэн байна. Сахал нь 11 үетэй, уг хэсэг шардуу, бусад үе нь хар саарал өнгөтэй. Цээж өргөндүү, өмнөд мөч улаавтар, дунд мөч хар, хойд хөлийн дунд чөмөг тод ялгарсан ургацтай. Цээжний байгалийн хэсэг болон дээд далавчин дээр жижиг цагаан толботой, хэвлийн төгсгөл хэсэг мөн цагаан толбоор ялгарна. Өндөг нь уртсатар хэлбэртэй, шар өнгийн, 0.5–0.7 мм хэмжээтэй. Авгалдай нь шарватар цагаан өнгийн, хөлгүй, нүдгүй, биеийн урт 4.5–5.5 мм, толгой нь хүрэндүү өнгөтэй. Хүүхэлдэй нь шарватар цагаан өнгөтэй, 4–5 мм урт байна.
- Үе шатны онцлог
- Chrysomelidae эсвэл Bruchidae
- Гэмтээх эрхтэн
- Мэрэх
Тархалт ба илрүүлэлт
- Монгол дахь тархалт
- Сэжигтэй
- Аймаг/сум
- Аймаг - Сэлэнгэ
- Тархалтын динамик
- Манай улсад уг хортон нь гадаад орноос импортлон тариалсан вандуйн тарималд илэрсэн.Анх 1981 онд Орхон–Сэлэнгийн сав газрын вандуйн талбайд бүртгэгдсэн бөгөөд тухайн бүс нутагт тархалт нь хязгаарлагдмал хэвээр байна. Мөн шошны үрч цох хүнсний зориулалтаар импортолсон үрээр дамжин орж ирсэн тохиолдол бүртгэгдэж байжээ.
- Дамжих зам
- Цох олноор цэцэглэх үед хэдэн км хүртэл нүүдэллэнэ. Агуулах, талбай дахь вандуйн үр дотор өвөлждөг.
Эрсдэл ба экологийн нөхцөл
- Эдийн засгийн босго
- Сачокоор 100 удаа даллахад 10–20 авгалдай 10 ургамалд 1–2 авгалдай, эсвэл 100 ургамалд 10 авгалдай), мөн нахиалах ба цэцэглэж эхлэх үе шатанд илэрсэн үед хамаарна.
Тандалт ба зохицуулалт
- Илрүүлсэн огноо
- 1981.07.01
Тэмцэх арга, тэмдэглэл
- Тэмдэглэл
- Биологийн онцлог (хөгжлийн үе шат, хэмжих нэгж): ангилал зүйн бүлгээр, 2026-10-18. Нэрийн засвар (2026-10-19): Латин нэр: «Bruchus pisorum Linnaeus» → «Bruchus pisorum»; зохиогчийн нэр: Linnaeus. AgroAtlas нөхөлт (тархах зам, амьдралын мөчлөг, үеийн тоо, оновчтой температур, тархалтын зам (сонголт), экологийн хүчин зүйл): Berim M.N, «Агроэкологийн атлас — ОХУ ба хөрш орнууд», http://www.agroatlas.ru/en/content/pests/Bruchus_pisorum/ (ОХУ ба хөрш орнуудын нөхцөлд тулгуурласан), 2026-10-19.
- Эх сурвалж
- EPPO Global Database (gd.eppo.int). EPPO код: BRCHPI. https://gd.eppo.int/taxon/BRCHPI. Хандсан огноо: 2026-10-17.
Биологийн онцлог
- Хөгжлийн үе шат
- Өндөг, Авгалдай, Хүүхэлдэй, Нас бие гүйцсэн
- Үржлийн идэвхжил
- Дунд
- Өсөлтийн хурд
- Дунд
- Популяцийн өсөлт
- Өсөлттэй
- Хооллолтын идэвх
- Өндөр
- Амьдралын мөчлөгийн үе
- Өндөг → авгалдай → хүүхэлдэй → бие гүйцсэн цох гэсэн бүрэн хувиралтай хөгждөг. Эмэгчин вандуйн буурцгийн гадаргууд өндөглөж, авгалдай үрийн дотор нэвтрэн хооллож, тэндээ хүүхэлдэйлнэ. Бие гүйцсэн цох үрийн дотор болон ургамлын үлдэгдэлд өвөлжиж болно. Жилд нэг үе удмаар үржинэ.
- Температурын бага
- 10°C
- Температурын дээд
- 30°C
- Үе дамжилт
- Олон үе
- Тархалтын зам
- Үр, суулгац, Нүүдэл
- Экологийн хүчин зүйл
- Температур, Чийг, Хур тунадас, Цасны бүрхүүл
- Хэмжих нэгж
- м²
- Хяналт-шинжилгээний хугацаа
- Вандуйн цэцэглэлтээс үр боловсролт хүртэл хяналт хийнэ. Жишиг аргачлалаар 14 хоног тутам, талбайн захын 8–10 цэг тус бүрд шавжийн тороор 100 удаа шүүрдэж, бие гүйцсэн цохын тоог бүртгэнэ. Буурцгийн гадаргуу дахь өндөг болон хураасан үрийн гарах нүх, дотоод гэмтлийг давхар шалгана.